Мэдээ, мэдээлэл

“ХОТЫН ТАЙЛАЛ” ном хэвлэгдэн гарлаа

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хот төлөвлөлтийн зөвлөх Ч.Сумаахүү Улаанбаатар хотын хот төлөвлөлтөд чиглэл, зөвлөмж болгох зорилгоор Майкал Сторпер зохиолчийн “Хотын тайлал” хөгжил хэрхэн өрнөв? номыг орчуулан гаргалаа. АНУ-ын Хот ба бүс нутгуудын хөгжлийн комиссын Судалгаа шинжилгээний хорооны дарга тэрээр улс төр, эдийн засаг, институцийн байгууламж, нийгмийн харилцан ажиллагааны чанар хотууд, тэдгээрийн агломерациудын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар АНУ, Франц, Европын Холбоо, бусад орнуудын эрдэмтдийн судалгааны үр дүн, эх сурвалж, жишээ, сургамжийг дээрх номондоо өгүүлсэн байна. Төвийн захирал Р.Дагва,  Зөвлөлүүдийн Нарийн бичгийн дарга доктор, М.Буяндэлгэр нар уг номыг редакторласан ба “ХОТЫН ТАЙЛАЛ” ном Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн бүтээл юм.  
 
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл