Бодлогын, судалгаа шинжилгээний төвийн үйл ажиллагааны чиглэл
- Нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцож, удирдлагыг мэдээллээр хангана;
- Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн салбарын шинжилгээ, таамаглал хийнэ;
- Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийн тооцоог хийх, хянана;
- Мэдээллийн нэгдсэн сан - Нийслэлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай статистик мэдээллийг бүрдүүлж ажиллана;
- Статистикийн болон захиргааны мэдээлэлд үндэслэн Нийслэлийн нийгэм, эдийн засгийн их өгөгдлийг бий болгох, дата анализ хийж, удирдлагыг мэдээллээр хангах, шуурхай хянах системийг боловсруулна;
- Нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилтийн тоон мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийнэ (Нийгэм-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хөгжлийн чиглэлээр хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэхэд дүн шинжилгээ хийх, арга зүйн зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах;
- Нийслэлийн нийгэм-эдийн засаг, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагааны тоон үзүүлэлтэд тулгуурлан дүн шинжилгээ хийх, урьдчилан таамаглана;
- Сонирхогч талуудад дүн шинжилгээ, зөвлөх, лавлагаа арга зүйн (арга барил) болон мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ;
- “Төв”-ийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны материалыг тогтоосон журмаар тогтмол хэвлэн нийтэлнэ;
- “Төв”-ийн хамрах хүрээтэй холбоотой асуудлаар гадаад, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл