Мэдээ, мэдээлэл

Бодлогын, судалгаа шинжилгээний төвийн стратегийн чиглэл

 
  1. Дэлхийн хотуудын жишгээр тоон мэдээлэлд тулгуурлан хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  Нийслэлийн удирдлагад дэмжлэг үзүүлнэ;
  2. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг дата шинжээчийн дэмжлэг үзүүлнэ;
  3. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлнэ;
  4. Улаанбаатар хотын мэдээллийн сан, мэдээллийн системийг шинэчлэн боловсруулж, хөтөлнө;
  5. Нийслэлийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх систем бий болгож, их өгөгдлийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна;
  6. Шийдвэр гаргах удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ;
  7. Стратегийн, үйл ажиллагааны удирдлага болон эрсдэлийн удирдлагыг хангана.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл