Мэдээ, мэдээлэл

Удирдах албан тушаалтнуудад санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт зохион байгууллаа

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлтэй хамтран “Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт” 2025 оны 04 дүгээр сарын 16 ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга, Доктор  М.Буяндэлгэр санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн бол Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг олгосон бол төвийн Өгөгдөл, мэдээллийн газрын захирал Н.Энхжаргал Хүрээлэн буй орчны оновчтой төлөвлөлтөөр гэмт хэргийн гаралтыг бууруулах нь сэдвээр сургалт мэдээлэл хийлээ
 
Сургалтын хувьд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэдийг санхүүгийн мэдлэг, мэдээллээр хангах, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таних, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг оролцогчид онцоллоо.
 
“Удирдах албан тушаалтныг чадавхжуулах сургалт”-д Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, дүүргүүдийн цагдаагийн газар болон хэлтсийн дарга нарын төлөөлөл бүхий 40 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.
 
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл