Мэдээ, мэдээлэл

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ

Ерөнхий чиг үүрэг: Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана. /МУНУБХЭЗБТХ 49.1/ 

Үндсэн чиг үүрэг 

Дэд чиг үүрэг 

1.Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах 

1.Нийслэлийн хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн салбарын болон нийгэм-эдийн засаг, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үйл ажиллагааны тоон үзүүлэлтэд тулгуурлан дүн шинжилгээ хийх, урьдчилан таамаглал боловсруулах 

2.Нийслэлийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийн тооцоог хийх, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хөтөлбөрийн хэрэгжилтийн тоон мэдээлэл  дээр үндэслэн дүн шинжилгээ хийх 

3.Статистикийн болон захиргааны мэдээлэлд үндэслэн Нийслэлийн нийгэм, эдийн засгийн их өгөгдлийг бий болгох, дата анализ хийх 

4.Шийдвэр гаргах удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ; 

5.Стратегийн, үйл ажиллагааны удирдлага болон эрсдэлийн удирдлагыг хангана 

2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон нийслэлийн шийдвэр гаргах түвшний удирдах ажилтанд Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн чиглэл бүхий мэдээллээр хангах 

1.Нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, удирдлагыг мэдээллээр хангах 

2.Дэлхийн хотуудын жишгээр тоон мэдээлэлд тулгуурлан хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд  Нийслэлийн удирдлагад дэмжлэг үзүүлэх 

3.Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийн нэгдсэн сан бий болгох 

1.Нийслэлийн бодлого, төлөвлөлтөд шаардлагатай статистик мэдээллийг бүрдүүлэх 

2.Улаанбаатар хотын мэдээллийн сан, мэдээллийн системийг шинэчлэн боловсруулж, хөтлөх 

3.Нийслэлийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэх систем бий болгож, их өгөгдлийн системийг хэрэглээнд нэвтрүүлэх 

4. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон Тамгын газар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дата шинжээчийн дэмжлэг үзүүлэх 

1.Сонирхогч талуудад дүн шинжилгээ, зөвлөх, лавлагаа арга зүйн (арга барил) болон мэдээллийн үйлчилгээ үзүүлэх 

2.“Төв”-ийн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл, дүн шинжилгээ, судалгааны материалыг тогтоосон журмаар тогтмол хэвлэн нийтлэх 

3.Нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад арга зүйн дэмжлэг үзүүлэх 

5.Хотын тулгамдсан асуудлыг шийдэх шийдлийн чиглэлээр олон улсын болон Монгол Улсын мэргэжлийн, судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах 

1.“Төв”-ийн хамрах хүрээтэй холбоотой асуудлаар гадаад, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллах 

2.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс захиалга авч, нийслэлтэй холбоотой тоон буюу статистик мэдээ, мэдээлэл, дүн шинжилгээ хийх 

 

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл