Мэдээ, мэдээлэл

“ГАЗРЫН ХАРИЛЦАА-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр зохион байгуулагддаг “Газрын харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдмийн танхимд боллоо.  

Бага хурлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Монголын Газар зохион байгуулалтын холбоо, Монголын Кадастрын холбоо, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.  

Тус хуралд шилдэг 10 эрдэм шинжилгээний өгүүлэл шалгарснаас манай төвийн Мэдээллийн сангийн ахлах шинжээч Э.Оюунбилэг, Өгөгдөл, мэдээллийн шинжээч Н.Гандолжин нар “ML OGIS-MOLUSCE ашиглан газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн динамик ба ирээдүйн төсөөлөл” сэдвээр, Хот байгуулалт, дэд бүтцийн шинжээч Э.Энхзаяа, Б.Балжинням нар “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн орон зайн дүн шинжилгээ” сэдвээр илтгэл тавилаа. 

Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллүүдийг газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр танхим болон цахимаар танилцуулж, шилдэг өгүүллийг шалгарууллаа.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл