Өнөөдөр Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн ажилчид хуралдаж, хурлаар гүйцэтгэл, ажлын үр дүнгийн талаар хэлэлцлээ. Хурлын үеэр Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын дарга А.Амарбал хиймэл оюун ухаанд суурилсан системд шилжүүлэх технологийн шийдэлд анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэв.
Мөн ажилтнууд өдөр бүр 30 минутыг дэлхийн эдийн засаг, АНУ-ын бодлого, хиймэл оюун ухааны хөгжлийн чиг хандлагын талаарх судалгаанд зориулж, долоо хоног бүр өөрийн мэргэжлийн чиглэл, давуу талдаа тулгуурлан судалгааны танилцуулга бэлтгэж, хамт олондоо танилцуулах үүрэг авсан байна.

Түүнчлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн үйл ажиллагаанд AI-д суурилсан шийдэл нэвтрүүлэх төслийн хүрээнд үүрэг давхардлыг бууруулах, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлийг цахимжуулах, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг оновчтой болгох, иргэдийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өгөгдлийн ангилал ба кодчиллын ажлыг нэгдсэн стандарттай болгох чиглэлээр судалгаа, төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл