Мэдээ, мэдээлэл

Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах ажлын хүрээнд уулзалт зохион байгуулав

        Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулахтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийслэлийн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болортуултай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр хүний хөгжил, нийгмийн хөгжил, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, ногоон засаглал, дижитал хөгжил, бүсийн хөгжил, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, инновацийн чиглэлээр санал, мэдээлэл солилцов.

      Мөн Нийслэлийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгах зорилт, чиглэл, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар талууд нээлттэй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо.
 

 

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл