Хятад–Монголын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилт, шинэ чиглэлүүдийг хэлэлцэв
Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй 24 төслийн явц, хөрөнгө оруулалтын байдал болон 2026 оны шинэ төслүүдийн төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт Монголын талаас
“Бодлогын судалгаа, шинжилгээний төв”- ийн захирал Р.Дагва, Захиргаа, удирдлагын газрын захирал С.Хулан нар оролцов.

Харин Хятадын талаас IvoryXuan компанийн төлөөлөл оролцсон бөгөөд уулзалтаар хоёр тал уул уурхай, мал аж ахуй, барилгын материал, ложистик, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тяньжиний боомтын ложистикийн үйлчилгээ болон аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг хэлэлцэж, Эдийн засаг, худалдааны форумын бэлтгэлийг уялдуулах талаар санал солилцлоо.
Уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох тогтолцоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжүүлэх чиглэлээр санал нэгдэв.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл