ЦАС ИХЭЭР ОРЖ, ХАЛТИРГАА ГУЛГАА ҮҮСЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА
Улаанбаатар хотод энэ өдрүүдэд цас ихээр орж, шөнөдөө хүйтний эрч чангарч байгаагаас халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдээд байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн ойр орчмын 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэж, цас мөсийг тогтмол цэвэрлэхийг Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагуудаас уриалж байна.
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн зарим дүүргүүдэд орчны 50 метрийн цэвэрлэгээг тогтмол хийж буй иргэд, байгууллагуудын идэвх сайжирч байгаа ч халтиргаа гулгаа үүсэх эрсдэл өндөр хэвээр байна. Цас, мөсөө цэвэрлээгүй, хамгаалаагүй газруудад явган зорчигч унаж бэртэх, автомашины осол гарах тохиолдол нэмэгдэх тул иргэн бүр хариуцлагатай байхыг уриалж байна.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл