Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой “Нийслэлийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт” өнөөдөр зохион байгуулагдаж байна. Сургалтад нийслэлийн харьяа агентлаг, газар, дүүргийн байгууллагуудын төлөөлөл болох төрийн албан хаагчид оролцож, бодлого, төлөвлөлт, төсөв санхүү, ёс зүй, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар зэрэг чиглэлээр мэдлэг, туршлагаа нэмэгдүүлж байна.

Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс энэхүү сургалтад Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш төлөөлөн оролцож, төрийн албаны чадавх, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх сайн туршлагыг судалж байна. Сургалт нь нийслэлийн хэмжээнд ажиллаж буй төрийн албан хаагчдын хандлага, ур чадвар, гүйцэтгэлийг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.

Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл