Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох “Хүннү City 2025” олон улсын сонгон шалгаруулалт өнөөдрөөс эхэллээ. Энэхүү уралдааны гол зорилго нь хотын орон зайн төлөвлөлт, дэд бүтцийн шийдэл, ногоон байгууламж, нийтийн орон зай зэрэгт шинэлэг, ухаалаг концепцийг тодорхойлох юм. Сонгон шалгаруулалтад дотоод болон олон улсын архитектор, хот төлөвлөлөгчид оролцож, ирээдүйн “Хүннү City”-ийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах юм. Шалгаруулалтын үр дүнд шилдэг концепц төслийг сонгон, бодит хэрэгжилтийн шатанд оруулна. Хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийг дэмжих, дэд бүтцийн ухаалаг шийдлийг бий болгох зорилготой энэхүү арга хэмжээ нь хотын ирээдүйн хөгжлийг тодорхойлох чухал алхам болох юм.

Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл