Төрийн болон албаны нууцын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нь Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн ажилчдад нууцыг хэрхэн зөв хамгаалах талаар танилцуулга хийлээ.
Мөн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал нь нууцыг хамгаалах аргачлалын талаар мэдээлэл өгч, практик зөвлөмжүүдийг хуваалцав. Танилцуулгын үеэр төрийн болон албаны нууцын ангилал, хадгалалт, мэдээлэл солилцох аргачлал, хамгаалалтын зохицуулалт болон хариуцлагын асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн байна. Энэхүү арга хэмжээ нь төвийн ажилтнуудын нууцын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллийг найдвартай хамгаалах чадварыг сайжруулахад чиглэгдсэн юм.

Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл