Мэдээ, мэдээлэл

Хүний нөөцийн бодлогод хиймэл оюуны технологи нэвтрүүлэх чиглэлээр хуралдав

     Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн ажлын хэсэг хүний нөөцийн бодлогод хиймэл оюун (AI) технологи ашиглан ажлын төлөвлөгөө боловсруулах асуудлаар хуралдлаа.
Хурлыг Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал удирдан явуулж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд болон холбогдох мэргэжилтнүүд оролцон мэдээлэл солилцов.
Энэхүү уулзалт нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд төрийн байгууллагын хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, чиг үүргийг уялдуулах, хавсрах болон хиймэл оюуны технологийг ашиглан ажлын үр ашгийг дээшлүүлэх боломжийг судлах зорилготой юм.
Ажлын хэсэг цаашид судалгааны үр дүнг үндэслэн AI технологийг хүний нөөцийн бодлого, төлөвлөлтөд үе шаттайгаар нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулах, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тохиров.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл