Мэдээ, мэдээлэл

Хятад–Монголын хамтын ажиллагааны төслүүдийн талаар хэлэлцэв

     Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй 24 төслийн явц, 2026 онд хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар хэлэлцлээ. Уулзалтад “Бодлогын судалгаа, шинжилгээний төв”-ийн захирал Р.Дагва, Захиргаа, удирдлагын газрын захирал С.Хулан болон Хятадын “IvoryXuan” компанийн төлөөлөл оролцов.
Талууд уул уурхай, ложистик, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тяньжинд аж үйлдвэрийн парк байгуулах асуудлыг хэлэлцэж, төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл