Мэдээ, мэдээлэл

“Hunnu City 2025” олон улсын сонгон шалгаруулалттай танилцлаа

     Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох “Hunnu City 2025” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын олон улсын сонгон шалгаруулалт эхэллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн захирал Р.Дагва уралдааны зорилго, хэрэгжилтийн төлөвлөгөөтэй танилцаж, хот төлөвлөлтийн шинэлэг, ухаалаг шийдлүүдийг дэмжих чиглэлээр санал солилцлоо. “Hunnu City 2025” нь хүрээлэн буй орчин, ногоон хөгжлийг дэмжсэн, дэд бүтцийн ухаалаг шийдэл бүхий ирээдүйн хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг тодорхойлох чухал арга хэмжээ болж байна.






 
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл