Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Төр, хувийн хэвшлийн төслүүдийн судалгаанд хамтран ажиллахаар уулзав

     "Улаанбаатар түншлэл төв ХХК"-ийн Судалгаа, хамтын ажиллагааны албаны дарга П.Анжлай болон мэргэжилтнүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 25/01 дугаар тогтоолоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээр тусгагдсан төслүүдийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээний явцад шаардагдах судалгааны талаар "Бодлогын судалгаа, шинжилгээний төв"-тэй хамтран уулзалт хийлээ.

Уулзалтаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийн хэрэгжилтэд нийгмийн нөлөөллийн үнэлгээ, шаардлагатай бусад судалгаа, шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, заавар, арга зүйн зөвлөмж авах боломж, хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцсэн байна. Мөн 25/01 дугаар тогтоолд тусгагдсан төслүүдийн судалгааг оновчтой, олон улсын жишигт нийцүүлэх, нэгдсэн аргачлал боловсруулах шаардлагын талаар санал солилцжээ.
Улаанбаатар түншлэл төв ХХК нь ТХХТ төслүүдийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээг ил тод, нотолгоонд суурилсан байдлаар боловсруулж, Нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл