Мэдээ, мэдээлэл

НИТХ-ын тэтгэлэгт шалгарсан оюутнуудад шагнал гардуулах ёслол боллоо

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Нийслэлийн тэтгэлэг” хөтөлбөрт шалгарсан шилдэг оюутнуудад шагнал гардуулах ёслол Бодлогын судалгаа, шинжилгээний төвд өнөөдөр зохион байгуулагдлаа.
     Тус хөтөлбөр нь оюутан залуусын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, соён гэгээрлийг нэмэгдүүлэх, нийгмийн хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг нь дэмжих зорилготойгоор анх удаа хэрэгжиж буй юм. Энэ удаагийн тэтгэлэгт 848 оюутан материал ирүүлснээс 370 оюутан тэнцэж, төслийн хоёрдугаар шатанд 37 баг болон өрсөлдөж, эцэст нь шилдэг 10 багийн 100 оюутан тэтгэлэгт хүрэлцэн оржээ.
    Шалгаруулалтын ажлыг НИТХ-ын төлөөлөгчид, холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг удирдан зохион байгуулсан бөгөөд ёслолын үеэр тэд оюутнуудын нийгэмд чиглэсэн бүтээлч санаачилга, манлайллыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл