Өнөөдөр Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хурлын танхимд Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдал удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ болон холбогдох шинжээч, мэргэжилтнүүд хог хаягдлын менежментийн тулгамдсан асуудлын талаар хуралдлаа.

Уулзалтын үеэр Улаанбаатар хотын 24 мега төслийн нэгэд багтах, 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хог хаягдлыг ашиглан эрчим хүч, дулаан гарган авах төслийн урьдчилсан судалгаа, хүчин чадал, зарцуулалт, тооцоолол болон боломжит эрсдэл, алдагдлын талаар дэлгэрэнгүй хэлэлцэв. Мөн цаашид хийх судалгааны чиглэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийг амжилттай хэрэгжүүлэхтэй холбоотой санал бодлоо солилцлоо. 2026 оны төсөөлөл, техникийн шийдэл болон төсөл хэрэгжүүлэх үеийн зохион байгуулалтын талаар талууд нэгдсэн ойлголттой болж, судалгааг шат дараатай үргэлжлүүлэхээр боллоо.


Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл