Мэдээ, мэдээлэл

Нийслэлийг хөгжүүлэх 2026–2030 оны таван жилийн үндсэн чиглэл боловсруулах ажлын хүрээнд уулзалт зохион байгуулав

     Нийслэлийг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажлын хүрээнд зохион байгуулсан уулзалтыг Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал удирдан явууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Болортуул, Систем, динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, хүний хөгжил, нийгмийн хөгжил, эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, ногоон засаглал, дижитал хөгжил, бүсийн хөгжлийн бодлого, үндэсний өрсөлдөх чадвар, шинжлэх ухаан, инновацын чиглэлээр санал, мэдээлэл солилцов. Мөн таван жилийн үндсэн чиглэлд тусгах зорилт, арга хэмжээ, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар талууд нээлттэй ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойллоо.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл