Мэдээ, мэдээлэл

“GIS Day 2025” арга хэмжээ Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа

     Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төвөөс зохион байгуулсан “GIS Day 2025” сургалт семинар 2025 оны 11 дүгээр сарын 19-нд ШУТИС-ийн хурлын танхимд амжилттай болж, GIS-ийн салбарын эрдэмтэн, судлаачид, багш, оюутан, мэргэжлийн байгууллагуудын дунд зохион байгуулагдлаа. Арга хэмжээ нь ГМС-ийг ашигладаг төр, хувийн хэвшлийн байгууллага, судлаачид, эрдэмтэд, багш, оюутнуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх, шинэ техник технологи, мэдлэг мэдээллийг түгээх зорилготой зохион байгуулагдав. Монголын Гео-мэдээллийн Холбоо, МонМэп ХХК, ШУТИС-ГУУС зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд 100 гаруй оролцогч семинарт ирж, туршлагаа солилцлоо.

     Семинарын онцлох илтгэлээр “Гурван Тамир” ЕБС-ийн ахлах ангийн сурагчид гео-мэдээллийн шинжлэх ухаан, технологи нь улс орны хөгжлийн бодит шийдвэр гаргалтад ямар чухал болохыг онцлон хэлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт, байгаль орчны хамгаалал, ногоон технологийн ач холбогдлыг онцлов.

Хуралд танилцуулсан гол илтгэлүүд нь:

  • ГМС-ийн өдөр гэж юу вэ?

  • Улаанбаатар хотын Digital Twin загвар ArcGIS системээр

  • Монголын 3D кадастрын загварчлал

  • ArcGIS-ийн уул уурхайн үйлдвэрлэлийн хэрэглээ

  • Монгол улсын нийгэм, эдийн засагт гангийн нөлөөг үнэлэх

  • Геологийн судалгаанд Landsat8, ASTER хиймэл дагуулын мэдрэгчийн дүрс хэрэглэх

  • Тариалангийн газар ашиглалт, усалгаатай талбайн өөрчлөлт ба ургац загварчлал

  • UAV ашиглан хотын зарим нутаг дэвсгэрийг Digital Twin-д оруулсан судалгаа

  • ЕБС-ийн сургалтанд GIS-ийн кейсүүд байлаа. 

         Семинар нь GIS-ийн хэрэглээ, технологийн хөгжил, судалгааны үр дүнг түгээх, залуу судлаачид, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх, шинэ санаа, инновацийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. “GIS Day 2025” арга хэмжээ нь GIS-ийн салбарын хөгжил, боловсрол, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох чиглэлээр зохион байгуулагдсан бөгөөд залуу үеийн оролцоо, инноваци, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг онцлон харуулсан билээ.

     

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл