Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ

     Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног”-ийн аяныг энэ жил Жендерийн үндэсний хорооноос “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Аян 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд улс орон даяар хэрэгжих юм. Энэхүү аяны хүрээнд жендерт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, технологийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэрүүдийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэх зорилготой.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд уг инициативыг дэмжиж, аянд идэвхтэй нэгдлээ. Ингэснээр төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа бэхжиж, жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах, аюулгүй дижитал орчныг төлөвшүүлэх чиглэлд бодит алхмууд хийгдэхээр байна.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл