Нийслэл Улаанбаатар хот 2026 оныг хувийн хэвшил болон бизнес эрхлэгчдээ дэмжих жил болгон зарлалаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогын хүрээнд бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг олон шат дамжлагатай хяналт, зөвшөөрлийн тогтолцоог иргэд болон аж ахуйн нэгжүүдэд илүү ойр, чирэгдэлгүй болгохоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар зэрэг нийслэлийн төрийн үйлчилгээг цогцоор нь хариуцдаг 24 байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцов. Уулзалтын үр дүнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хяналт болон зөвшөөрлийн үйл явцыг нэгтгэн шинэчлэх, цаашид нэгдсэн бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.



Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл