Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаар 2026 оны ажлын чиглэлийг хэлэлцэж байна

     Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын шуурхай хурал болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч холбогдох байгууллагуудад 2026 онд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 чиглэлийн үүрэг даалгаврыг хэлэлцэж байна. Хурлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, нийслэлийн төсвийн орлогын биелэлтийг жигд хангах, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, ил тод, нээлттэй зохион байгуулах, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах асуудлыг авч хэлэлцэв. Мөн зам, дэд бүтэц, газар олголт, өмчийн бүртгэл, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, байгууллагын бүтэц, орон тоог оновчлох, хотын тохижилт, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгч, хэрэгжилтийг тогтмол хянан хэлэлцэж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл