Мэдээ, мэдээлэл

AI камераар замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулна

     Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд нийт 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан системээр бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлж байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлснээр, AI-д суурилсан камераар илрүүлсэн зөрчлийн мэдээллийг нотлох баримт бүхий линкээр жолооч нарт илгээж, торгууль ногдуулах юм. Зөрчлийн бүх дүрс бичлэг минут, секундийн нарийвчлалтайгаар хадгалагдах бөгөөд программын алдаагүй ажиллагааг хангажээ. Хэрэв маргаан гарсан тохиолдолд жолооч гомдол гаргах бүрэн боломжтой бөгөөд үүнийг шийдвэрлэх нотлох баримт бүрэн хадгалагдана.
Камерын хяналтын ухаалаг системээр дараах 10 төрлийн замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулна. Үүнд:

  • Хурд хэтрүүлэх,

  • Гэрлэн дохио зөрчих,

  • Нэгдүгээр эгнээгээр зорчих,

  • Эгнээ байр буруу эзлэх,

  • Автобусны буудал дээр зогсох,

  • Агшин зуурын хурд хэтрүүлэх,

  • Дундаж хурд хэтрүүлэх,

  • “Зогс” шугам давах,

  • Түр болон удаан хугацаагаар зогсох,

  • Явган хүний зам болон ногоон байгууламж дээр тээврийн хэрэгслийг байршуулах зөрчил багтаж байна.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл