Орон тооны бус Зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөрийн нөлөөллийг тооцох, хот байгуулалт, дэд бүтэц, эдийн засаг, нийгмийн шинжилгээ, таамаглал, хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр, хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийн үр ашгийн тооцоолох чиглэлээр хийгдсэн бодлогын судалгааны тодорхой шийдлийн хувилбарыг хэлэлцэх, санал боловсруулах, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн судалгааны өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай тохиолдолд биечлэн оролцож, оюуны нөөцөөр дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий орон тооны бус “Шинжээчдийн зөвлөл” болон “Шинжлэх ухаан, технологийн зөвлөл”-ийн гишүүнээр хамтран ажиллах сонирхолтой эрдэмтэн, докторуудыг дээрх сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл судалгааны ур чадвартай, туршлагатай,
- Шинжлэх ухааны болон боловсролын доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэгтэй,
- Тухайн асуудлаар мэргэшсэн,
- Ашиг сонирхлын зөрчил үүсгээгүй, үүсгэхгүй ажиллах ёсзүйтэй,
- Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн захиалгаар асуудал шийдэх гарц, шийдэл гаргах, бодлого боловсруулахад тухай бүр оролцох боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
- Ажил байдлын тодорхойлолт;
- Сонгон шалгаруулалтад орох хүсэлт;
- Боловсролын диплом, зэргийн үнэмлэх, мэргэшсэн салбарын гэрчилгээ, сертификатын хуулбар;
- Иргэний үнэмлэхийн хуулбар.
Анхаарах зүйлс:
- Баримт бичгийг дугтуйнд хийн “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-т гэж хаяглан, буцах хаяг, холбоо барих утасны дугаарын хамт бичиж илгээнэ.
- Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
- Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонирхсон этгээд мэдүүлгээ доорх хаягаар 2026 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
ХОЛБОГДОХ УТАС: 11-320621
ЦАХИМ ХАЯГ:
info@cpra.ub.gov.mn
ХАЯГ: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн Төр Захиргааны Байр Б-блок, 12 давхар, 1214 тоот
НИЙСЛЭЛИЙН БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ НТҮГ
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл