Нийслэлийн Засаг даргын 2025 оны холбогдох захирамжийн дагуу байгууллагуудын 2025 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулж, үнэлгээний дүнгээр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн хамт олон болон тус төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш нарыг давхар шагнаж урамшууллаа.
Тус төв нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/220 дугаар захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж, “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт”-ын 2025 оны улсын үзлэгт амжилттай оролцсон байна. Улмаар хууль тогтоомж, стандартын шаардлагыг бүрэн ханган ажилласныг үнэлж, байгууллагын хамт олныг “Батламж”-аар шагналаа.

Мөн уг ажлын хүрээнд төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын чиглэлээр бодит үр дүн гарган, манлайлан ажилласан гавьяаг нь үнэлж, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюушийг “Шилдэг ажилтан” цол, “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасан юм.
Энэхүү давхар шагнал нь байгууллагын хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтыг хууль тогтоомж, стандартын дагуу хэвшүүлэн хэрэгжүүлсэн бодит үр дүнг, мөн хувь хүний түвшинд хариуцлага, мэргэжлийн ур чадвар, манлайллыг төр, нийслэлийн хэмжээнд өндрөөр үнэлж буйг илэрхийлж байна. Энэхүү шагнал нь цаашид илүү хариуцлагатай, бүтээлчээр ажиллах урам зориг өгч, төрийн албан хэрэг хөтлөлт, архивын менежментийн чиглэлээр сайн туршлагыг улам түгээн дэлгэрүүлэхэд түлхэц болж байгааг Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш онцлон тэмдэглэж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл