Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллалаа
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцан санал солилцлоо.
Ажлын уулзалтын хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-ын үйл ажиллагаатай танилцав. Тус төвийн захирал Р.Дагва байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлогын судалгааны талаар танилцуулж, Зөвлөлүүдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр, Систем динамик загварчлалын газрын захирал М.Гэрэлт-Од нар байгууллагаас гаргасан судалгаа, шинжилгээний үр дүн, тооцоо, загварчлалын танилцуулгыг хийлээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүдийн талаар танилцуулж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй 16 мега төслийн явцыг мэдээллээ.
Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуулт асууж, Улаанбаатар хотын эдийн засаг, хөгжлийг дэмжих, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад бодлого, хууль эрх зүйн хүрээнд бүрэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл