Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1673 дугаар захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн уулзалт боллоо. Уулзалтаар хүний нөөцийг хиймэл оюунаар орлуулах мастер төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж буй ажлуудын явцыг сонсож, зөвшөөрлийн судалгааны талаар товч танилцуулга хийлээ. Тус уулзалтад Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал, Өгөгдөл, мэдээллийн газрын захирал Н.Энхжаргал, Хот байгуулалт, дэд бүтцийн шинжээч Э.Энхзаяа нар оролцлоо.

Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл