Мэдээ, мэдээлэл

Шуурхай зөвлөгөөн: 14 үүргийн биелэлт 87.1 хувьтай байна

     Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлаар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн 14 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд биелэлт 87.1 хувьтай байна. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэгийн мэдээлснээр, 2026 онд нийт 350 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 207 нь ажил, 73 нь бараа, 70 нь үйлчилгээний ангилалд багтаж байна. Одоогоор тендер шалгаруулалт 45 хувьтай зарлагдсан бөгөөд 54 төсөлд гэрээ байгуулах эрх олгож, 67 нь үнэлгээний шатанд, 37 нь тендерийн материал хүлээн авч, 82 нь баримт бичиг боловсруулалтын шатанд байна. Харин 110 төсөл, арга хэмжээ зураг төсөв, ажлын даалгаваргүй байгаа аж.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар нийт тендер шалгаруулалтыг шахаж, яаравчлан зарлах, бүтээн байгуулалтын улиралд багтаан ажлуудыг гүйцэтгэхийг үүрэг болголоо. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх төсөл, арга хэмжээнд тендер зарлаж дуусгах, тендер зарлаж чадаагүй ажлуудыг хэрэгжүүлэх боломжтой байгууллагад шилжүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг дэмжих чиглэл өгсөн юм.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл