Жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ энэ жил гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдана. 2018 оноос хэрэгжиж буй энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд төрийн ёс заншил, түүх, соёлын өв, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам-наас мэдээлснээр “Музейн нээлттэй өдрүүд 2026”-ийн хүрээнд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей байнгын үзүүллэгийн танхимаараа иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл