Мэдээ, мэдээлэл

Гамшгаас хамгаалах дадлага сургалт зохион байгуулагдлаа

     Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор дадлага сургуулилтын хуваарийг байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлж байна. Тус арга хэмжээ нь Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох журам, зааврын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж буй юм. Сургалт болон биеэр үзүүлэх дадлагыг 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд “Нийслэлийн аврах анги”-тай хамтран Гамшгаас хамгаалах сургалтыг өнөөдөр буюу 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулан явуулж байна. Тус дадлага сургалтад Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн 6 шинжээч, ажилтан хамрагдаж, гамшгийн үеийн мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл