Мэдээ, мэдээлэл

Нийгэм, эдийн засгийн газрын шинжээчид Санхүүгийн мэдээллийн технологийн төв-тэй хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт хийлээ

     Нийгэм, эдийн засгийн газрын шинжээчид Санхүүгийн мэдээллийн технологийн төв-тэй хамтын ажиллагааны хүрээнд уулзалт зохион байгуулж, мэдээллийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, харилцан мэдээлэл солилцох боломж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтын үеэр талууд судалгаа, шинжилгээний ажлыг уялдуулах, өгөгдөлд суурилсан бодлогын шийдвэр гаргалтыг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, туршлага солилцоог тогтмолжуулах асуудлыг онцлон хэлэлцсэн байна. Мөн санхүүгийн технологийн салбар дахь инновац, мэдээллийн аюулгүй байдал, системүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо. Талуудын зүгээс цаашид бодит үр дүн бүхий хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар харилцан тохиролцсон нь энэхүү уулзалтын чухал үр дүн боллоо.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл