Мэдээ, мэдээлэл

“eDoc” системийн шинэчилсэн хувилбарын сургалт зохион байгуулагдаж байна

     Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1692 дугаар захирамжийн хүрээнд албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг сайжруулж, V.1.0.9.1 хувилбарыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Архивын газраас удирдлага, нэгжийн дарга, бичиг хэргийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Хангарьд ордны “Б” блокийн 201 тоотод зохион байгуулж байна. Тус сургалтад Бодлогын судалгаа шинжилгээний төвийн архив, бичиг хэргийн ажилтан М.Түмэндэмбэрэл оролцлоо.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл