Мэдээ, мэдээлэл

“eDoc” системийн шинэчилсэн хувилбарын сургалт үргэлжилж байна

     Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1692 дугаар захирамжийн хүрээнд албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг сайжруулж, V.1.0.9.1 хувилбарыг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Архивын газраас удирдлага, нэгжийн дарга, бичиг хэргийн ажилтан, албан хаагчдад зориулсан сургалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Хангарьд ордны “Б” блокийн 201 тоот танхимд зохион байгуулж байна. Сургалтаар шинэчилсэн системийн боломж, хэрэглээ, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга зүйг танилцуулж, оролцогчдод практик мэдлэг, ур чадвар олгож буйгаараа онцлог юм.
Мөн системийн шинэ хувилбарыг нэвтрүүлэхэд анхаарах асуудал, хэрэглээний явцад тулгарч болзошгүй хүндрэлүүдийн талаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг өгч байна. Тус сургалтад Хот байгуулалт, дэд бүтцийн судалгааны газрын захирал Ц.Цогбадрах, Өгөгдөл, мэдээллийн газрын захирал Н.Энхжаргал, Нийгэм, эдийн засгийн бодлогын ахлах шинжээч Т.Жаргалсайхан, Өгөгдөл, системийн ахлах шинжээч Ш.Идэрбаяр нар оролцож, илтгэл танилцуулан, оролцогчдын асуултад хариулт өгч байна. Энэхүү сургалт нь “eDoc” системийн шинэ хувилбарыг үр дүнтэй, жигд нэвтрүүлэх, байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахимжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл