Мэдээ, мэдээлэл

“ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙР – БИДНИЙ ХАМТЫН ОРОЛЦООНООС ЭХЭЛНЭ!” ӨГЛӨӨНИЙ ДАСГАЛЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

     “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар”-ын хүрээнд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дэргэдэх ХАБЭА-н зөвлөлөөс Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газартай хамтран “Эрүүл, аюулгүй ажлын байр – Бидний хамтын оролцооноос эхэлнэ!” уриан дор өглөөний дасгал хөдөлгөөний “flash mob” арга хэмжээг 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хангарди ордны Б блокын гадна талбайд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн нийт албан хаагчид идэвхтэй оролцож, ажлын байрны аюулгүй орчныг бүрдүүлэх, эрүүл ажлын дадал, соёлыг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хамтын оролцоогоо илэрхийллээ. Мөн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн албан хаагчид идэвхтэй оролцож, арга хэмжээг дэмжин ажиллав. Энэхүү үйл ажиллагаа нь байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ албан хаагчдын эрүүл мэндийг дэмжсэн, эерэг уур амьсгалыг бүрдүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл