Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөр 16 мега төслийн явцыг хэлэлцлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, өмнөх хурлаар өгсөн 21 үүрэг даалгаврын хэрэгжилт 75.7 хувьтай байгааг танилцууллаа. Мөн нийслэлийн худалдан авах ажиллагаа болон 2028 он хүртэл хэрэгжих 16 мега төслийн явцыг хэлэлцэв. Мөн Гандангийн тохижилт, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж, нийт 130 нэгж талбар чөлөөлөөд байна. Мөн том оврын тээврийн хэрэгслийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд холбогдох байршлуудад газар чөлөөлөлт, үнэлгээ хийгдэж, бэлтгэл хангагдаж байна. Түүнчлэн Нийслэлд метро, тусгай замын автобус, трамвай, дүүжин зам, тойрог зам зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй бөгөөд зарим төслийн ТЭЗҮ, тендер, барилга угсралтын ажил үргэлжилж байна. Тухайлбал, метроны төслийн тендерийн II шатыг долоодугаар сард нээх бол дүүжин замын ажлын явц 58 хувьтай байна. Мөн “Сэлбэ 20 минутын хот”, “Туул усан цогцолбор”, ДЦС-5, лаг шатаах үйлдвэр зэрэг хотын хөгжлийн томоохон төслүүд үе шаттай хэрэгжиж байна.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл