
2026 оны 06 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд тохиож буй Олон улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоногийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулж буй “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд чухал” цахим аянд Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв НТҮГ нэгдэн оролцож байна. Аяны хүрээнд тус төвийн албан хаагчдад зориулсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал ба эрүүл мэнддээ хандах хандлагаа дээшлүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, сэтгэцийн эрүүл мэнд болон эрүүл амьдралын хэв маягийн талаар мэдээлэл өгөв.
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл