Мэдээ, мэдээлэл

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

              Монгол Улсын Ёс зүйн хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо хамтран нийслэлийн төрийн байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2026 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төв ордонд зохион байгуулж байна. Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн болон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын нийт 79 байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 403 гишүүн оролцож байна.  


              Нээлтийн үйл ажиллагаанд  НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Ү.Ганболд, Ёс зүйн хорооны гишүүн, доктор (Ph.D), дэд профессор Ч.Эрдэнэчимэг нар үг хэллээ. 


              Төрийн албан хаагчийн ёс зүйн бодлого, ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт, ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийн үнэлгээ, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагаа, ёс зүйн зөрчлийн нэгдсэн цахим системийн ашиглалт зэрэг сэдвээр Ёс зүйн хорооны мэргэжилтнүүд мэдээлэл, сургалт явуулж байна.



 

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл