Мэдээ, мэдээлэл

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох хотын удирдлагууд УБХЕТ-2040 болон хотын хөгжлийн бодлогын судалгаатай танилцлаа

      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” НТҮГ-д ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, судалгаа, шинжилгээний ажлын үйл явц, үр дүнтэй танилцлаа. Төвийн захирал болон холбогдох газрын удирдлагууд Улаанбаатар хотын хөгжлийн урт хугацааны бодлого, УБХЕТ-2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын орон зайн төлөвлөлт, дэд төв бүхий нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын шинэчлэл, суурьшлын бүсийн төлөвлөлт, орон зайн өгөгдөлд суурилсан судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар танилцуулга хийлээ. Нийслэлийн хөгжлийн бодлого боловсруулахад ашиглаж буй судалгаа, өгөгдлийн сан, орон зайн шинжилгээний систем, цаашид хэрэгжүүлэх судалгааны чиглэл, төслүүдийн талаар санал солилцов. 



  

 
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл