Мэдээ, мэдээлэл

2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо.

    Улсын Их Хурлаас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглолоо. Зохицуулалт нь хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхэд мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч болон тухайн тээврийн хэрэгслийг хариуцагч этгээдэд хуульд заасан хариуцлага тооцно. Иргэд, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг эрхэмлэн, хууль тогтоомжийг чанд мөрдөж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллахыг уриалж байна.

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл