Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ, ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

          Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэх хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнуудын оролцоотой хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгт “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Шинэ Улаанбаатар 2024–2028” мөрийн хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй нийтийн ажлууд болон томоохон төсөл, арга хэмжээний явцын талаар танилцуулж, холбогдох байгууллагуудын уялдаа, хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг хэлэлцэв. Нийслэлийн замын хөгжлийн төсөл, хөтөлбөр, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эрчим хүчний төсөл, нийтийн тээвэр, орон сууц, инженерийн дэд бүтэц, мега төслүүд, өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг асуудлыг хэлэлцүүлгүүдээр авч үзсэн байна.
Иргэдийн санал бодол, тулгамдаж буй асуудал, нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт зэрэг асуудлыг холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудыг тодорхойлжээ.


Нийт 10 хэлэлцүүлэг зохион байгуулагдсан бөгөөд хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын орлогч, зөвлөхүүд, НЗДТГ-ын газар, хэлтэс, нийслэлийн харьяа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.



 

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл