Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, төсөв, хөрөнгө оруулалтад тулгамдсан асуудалыг хэлэлцлээ

       Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор нийслэлийн холбогдох байгууллагуудын дунд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. Нийт 7 чиглэлээр зохион байгуулах энэхүү хэлэлцүүлгээр нийслэлийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, авто замын түгжрэл, агаарын бохирдол, хот байгуулалт, дэд бүтэц, нийгмийн салбар, ухаалаг хот, технологи, инноваци болон дүүрэг, дагуул хотуудын хөгжлийн уялдаа холбоотой асуудлыг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ. Нийслэлийн харьяа байгууллагууд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажил, хүрсэн үр дүн, шинээр санаачлан хэрэгжүүлж буй ажил, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх санал, шийдлийн талаар товч, тодорхой, нотолгоонд суурилсан танилцуулга, мэдээлэл хийж хамтран ажиллаж байна.

       Өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Дотоод аудитын алба, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нэгдсэн төслийн удирдлагын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Улаанбаатар түгжрэлийн төв ХХК болон “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн төлөөлөл оролцлоо.
 

Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл