Мэдээ, мэдээлэл

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд олон нийтэд зориулсан “Ногоон бүс” өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.

 

 
        НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд олон нийтэд зориулсан “Ногоон бүс” өнөөдөр буюу 2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Цэндийн Сандаг-Очир , НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэл хариуцсан дарга Ксенья Сканлон, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Хотын дарга Б.Пүрэвдагва газрын доройтол, ган, цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт нь нэг улс, нэг хотын хүрээнд шийдвэрлэх боломжгүй сорилт болохыг онцолж, хотуудын түншлэл, олон улсын хамтын ажиллагаа, хувийн хэвшил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Ксенья Сканлон COP17-ын “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриа нь байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх үйл хэрэгт олон талын оролцоо чухал болохыг илэрхийлж буйг онцоллоо.
“Ногоон бүс”-д газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, санаачилга, инновац, сайн туршлагыг танилцуулж, хэлэлцүүлэг, үзэсгэлэн, соёл, танин мэдэхүйн арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Ногоон бүс нь COP17-ын хугацаанд олон нийтэд нээлттэй ажиллах тул иргэд олон нийт та бүхнийг идэвхитэй оролцохыг урьж байна.

Нээлтийн үеийн зургуудаас


Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл