Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө, томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой цуврал хэлэлцүүлгийн зургаа дахь хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээр ухаалаг хот, технологи, инновацын шийдэл чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, хүрсэн үр дүн, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох байгууллагууд мэдээлэл танилцуулж, санал солилцож байна.
Хэлэлцүүлэгт хот байгуулалт, зам, тээвэр, бизнес, инноваци, мэдээлэл технологи болон төсөл, хөрөнгө оруулалтын чиг үүрэг бүхий нийслэлийн байгууллагуудын төлөөлөл оролцож, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж, хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байна.
Цуврал хэлэлцүүлгийн хүрээнд гарсан санал, мэдээллийг нэгтгэн нийслэлийн бодлого, төлөвлөлт болон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ашиглах юм.
.JPG)
Сэтгэгдэл:
0 Сэтгэгдэл