Мэдээ, мэдээлэл

“Этүгэн Их сургууль”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

   “ӨНӨӨДРИЙН ИННОВАЦ-МАРГААШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт ЭТҮГЭН ИННОВАЦЫН ӨДРҮҮД-III арга хэмжээнд Этүгэн их сургуулийн урилгаар Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний  төв оролцлоо. Арга  хэмжээний үеэр “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” болон “Этүгэн Их сургууль” хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар шинэ санал, санаачлагаа харилцан солилцох, Улаанбаатар хотын хөгжлийн шийдэлд хамтран оролцохоор боллоо. Этүгэн их сургуулийг төлөөлж ЭИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Насанбаяр,  төвийг төлөөлж Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал нар дээрх санамж бичгийг байгууллаа.
Сэтгэгдэл:

0 Сэтгэгдэл